УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхийг Пүрэв гараг хүртэл хойшлуулах санал гаргасан.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл уг саналыг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг Пүрэв гарагийн 10:00 цагт товлосон байна. Үүний дараа 12:00 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх юм.
АН-ын бүлгийн О.Цогтгэрэл уг асуудлыг Пүрэв гарагт болгон хойшлуулж буй шалтгаанаа "Өнөөдөр байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдвал 00:00 цагаас хойш Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр рүү шилжинэ. Ерөнхий сайдыг томилох шийдвэрийг бүх нийтийн амралтын өдөр гаргавал хуулийн зөрчил үүсэж болзошгүй" хэмээн тайлбарласан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!