“AMUULAI PARTNERSHIP BUSINESS MEETING 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

“Амуулай” Групп Япон улсын брэнд үйлдвэрлэгч, бизнесийн түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан үнэ цэнэ бүтээх зорилгоор “AMUULAI PARTNERSHIP Business Meeting 2026” арга хэмжээг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь “Амуулай” группийн олон жилийн хамтын ажиллагаа, бизнесийн хөгжлийн үр дүнгээ түншүүдтэйгээ хуваалцахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг хэлэлцэхэд чиглэсэн юм.

зураг
 

“Амуулай” групп Япон улстай хамтран ажиллаж, Япон чанар, инновац, хэрэглэгч төвтэй бизнесийн соёлыг Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаад 24 жил болж байна. Япон улсын олон арван брэнд, үйлдвэрлэгч, түнш байгууллагуудтай хамтран ажиллахдаа зөвхөн бүтээгдэхүүн импортлон нийлүүлэхээс гадна хэрэглэгчийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьдаг Япон бизнесийн соёлоос тус хамт олон суралцсаар ирсэн бөгөөд энэхүү зарчим нь өнөөдөр группийн үйл ажиллагааны үндсэн философийн нэг болон төлөвшсөн байна.

Өнөөдрийн байдлаар Япон Улсын 50 гаруй брэндийн 4,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн ажиллахаас гадна БНСУ, Индонез зэрэг улс орнуудын чанар, үнэ цэнээрээ онцлог брэндүүдийг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

зураг
 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Amuulai Partnership Business Meeting” арга хэмжээ нь энэ жил шинэ өнгө төрх, агуулгаар зохион байгуулагдсан бөгөөд энэ удаагийн уулзалтад Монголын худалдаа, бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөл, Японы гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй компанийн 14 зочин, төлөөлөгч оролцсон юм.

зураг
 

Группийн хамт олон ирэх онд стратегийн ач холбогдол өгч, онцлон хөгжүүлэхээр төлөвлөж буй брэнд, бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа танилцуулсан нь арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг байв. Ийнхүү талууд бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ урт хугацааны тогтвортой түншлэлийг бэхжүүлэх чиглэлд санал бодлоо нэгтгэлээ.

Албан ёсны дистрибьютер “Амуулай” групп.

Утас:7533-9966
Онлайн захиалга: mild.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.