Цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 орчим хувьтай хэрэгжиж байгааг албаныхан мэдээллээ.

Тодруулбал дулааны гол 18.7 км шугам сүлжээг засварлан шинэчлэх улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар гүйцэтгэжээ.

Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дулаан 100 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтыг 89.6 хувьтай хангасан байна.

Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80.5 хувь, ус хангамж, ариутгах татуургын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 90 хувьтай байгаа бол нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа арилгах давс, бодисын нөөц бүрдүүлэлт 81 хувьд хүрчээ. Давс, бодис цацагч тусгай зориулалтын 96 машин, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техникийн бэлэн байдлыг хангажээ.