Зам, талбайн халтиргаанд хэрэглэх давсны хэмжээг өнгөрсөн оныхоос нэмжээ
Өвлийн улиралд халтиргаатай зам талбайд давс, бодис цацаж хайлуулдаг. Энэхүү давс, бодисын нөөцийг бүрдүүлж эхэлжээ.
Тодруулбал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн есөн дүүргийн гэрээт хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хувийн хэвшлийн байгууллагууд 2026-2027 онд 11,025 тонн давс, 9,736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөжээ.
Есдүгээр сарын 15-ны байдлаар 10,016 тонн давс, 6,140 тонн бодис нөөцөлсөн байна.
Өнгөрсөн онд 9,518 тонн давс, 9,590 тонн бодисыг нөөцөлж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
