Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 ширхэг тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмж худалдаж авахаас өнгөрсөн сард 66 тусгай зориулалтын автомашин механизмыг хүлээж аваад буй.
Өнөөдөр дахин 20 автомашин ирсэн байна. НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 18 тонн багтаамжтай зам цэвэрлэх шүүрт машин 11, даралтат усаар цэвэрлэх 3 тоннын багтаамжтай машин ес буюу нийт 20 машин техникийг худалдаж авчээ. Эдгээр машин техникийг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газруудад хүлээлгэж өгөх юм байна.
Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай, 2024, 2025 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын машин техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас авч байгаа бөгөөд ирэх наймдугаар сард нийлүүлж дуусгахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!