Нийслэл хотод намрын мод тарьж байгаа найман байршил
Нийслэлд энэ жилийн намрын мод тарилт 2026 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл хүртэл хугацаанд үргэлжилнэ.
Намрын мод тарилтаар Улаанбаатар хотын хэмжээнд 1.3 сая мод тарихаар төлөвлөсөн байна. 2021 оноос хойш хотын хэмжээнд 4.8 сая мод тарьжээ.
Улаанбаатар хотод мод тарих 8 байршил:
- Баянгол цэцэрлэгт хүрээлэн
- Инчеоны мөрөөдлийн төгөл
- Хоймор хайрхан мод тарих цэг
- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
- УБЗАА-ны Мод үржүүлгийн газар
- Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн
- Айцын ам мод тарих цэг
- Түргэний гол ногоон хэрэм зурваст мод тарих боломжтой.
Мод тарьж, ургуулах, арчлах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах тустай юм.
Тодруулбал Баянзүрх дүүрэгт намрын мод тарих өдрүүдэд нийт 8.74 га талбайд 28, 696 ширхэг мод тарина. Тус дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэнд 283 мод тарьсан. Гачууртын зам-1, "УБЗАА Мод үржүүлгийн газар“-т 4,000 мод тарьсан. Цагаан давааны хогийн цэгт 88 мянган мод тарьжээ.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 16,340 ширхэг мод тарина. Тухайлбал Хан-Уул дүүргийн Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст 107 мод тарьсан.
Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 7,000, дүүргийн хэмжээнд 10 мянган мод тарина.
Баянгол дүүргийн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 225 албан хаагч 420 ширхэг мод тарьсан. Дүүргийн хэмжээнд 6,419 мод тарихаар төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”-д 10 байгууллагын 349 албан хаагч 1,443 мод тарьсан. Тус дүүргийн Улаанчулуутын хогийн цэгт 5,000 ширхэг, Хүй долоон худагт 50 мянган ширхэг мод тарина.
Чингэлтэй дүүрэгт 10 мянган ширхэг мод тарина. Тухайлбал тус дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд 5,000 ширхэг мод тарьж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
