Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ
Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долоодугаар сарын 02-ны өдөр хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэ зохицуулалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас танилцууллаа.
Уг өөрчлөлтөөр ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.1-0.2 хувь болгож бууруулсан байна. Тодруулбал үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хэмжээ 0.5, 1.5, 2.5 хувиар шаталсан байдлаар төлдөг байсныг 0.3%, 1.2%, 2.2% болгож тус бүр 0.3 хувиар буулгажээ. Харин ажилгүйдлийн даатгалын хувь хэмжээ 0.5 хувь байсныг 0.6 хувь болгож нэмэгдүүлсэн байна.
Ийнхүү ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ шаталсан байдлаар буюу 10.5% байсныг 10.4%, 11.5% байсныг 11.3%, 12.5% байсныг 12.3 хувь болгож бууруулсан аж. Тус хуулийн шинэчлэл 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
