СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэр гарах нь нэмэгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 2, гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид нэг иргэний амь нас, 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Угаарын хийн хордлогоос сэргийлж гэр, байшиндаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас зөвлөлөө.

Гал түймрийн дуудлага өмнөх долоо хоногоосоо нэмэгджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Айл, өрхүүд галын аюулгүй байдлаа хангах,
  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг асаахдаа галын аюулгүй байдлыг хангах, бүрэн унтраах,
  • Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, хэвийн ажиллагааг хангах,
  • Аврах зам, гарц, хаалгыг хааж төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгойхгүйгээр бэхлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.