Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор баталж, 2027 оны төсвийг шуурхай хэлэлцээд явна
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Эхнийх нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, хоёрдугаарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг явагдаж байна. Төсвийн тодотголыг аравдугаар 20-ны дотор хэлэлцэн батлах шаардлагатай. Ингээд арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд ахмад настны суурь тэтгэвэр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдэл, эрчим хүчний тарифын нэмэгдэл иргэдэд ачаалал болох гээд байгаад зөв зохицуулалт хийгээд, өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээнд шаардлагатай байгаа хөрөнгийг зохицуулъя, ирэх онд үүсэж болох нийлүүлэлтийн гаралтай инфляцыг өдөөхийг эсрэг буюу стратегийн нөөц бүрдүүлэх зэрэг таван асуудлаа шийдье.
Энэ долоо хоногийн төгсгөл гэхэд 2027 оны төсөв Төсвийн тусгай шаардлага болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулж, ажлын хэсэг байгуулаад, хэлэлцүүлгийн цаглавраа бариад шуурхай хэлэлцээд арваннэгдүгээр сарын 15-ны дотор батална гэсэн чиглэлтэй байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
