ФОТО: Залуучууд гялалзсан Азийн наадам өндөрлөлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шар тивийн спорт оддыг цуглуулсан Азийн XX наадам Японы Айчи муж болон Нагоя хотод нээлтээ хийснээс хойш 14 хоногийн турш үргэлжилсний эцэст өчигдөр өндөрлөлөө.

Монголын баг тамирчид энэ удаагийн Азийн наадмын 34 төрөлд оролцоод 15 медаль хүртэв. 

"Mizuho Park Athletic" цэнгэлдэхэд "One Asia" буюу "Нэг Ази" хөтөлбөрийн хүрээнд тус наадамд амжилт үзүүлсэн тамирчдыг онцолсон ёслол ойролцоогоор 90 орчим минут үргэлжиллээ.

Энэ удаагийн наадамд нээлтийн өдрөөсөө эхлээд асуудал дундраагүй. Нагоя хот 2016 онд эрхээ авч, гурван жилийн дараа бэлтгэл ажилдаа орсон ч төсөв хэмнэх гэсэн оролдлого нь араасаа олон бэрхшээл дагуулсан юм. Тамирчдын хотхоны оронд түр байгууламж, томоохон усан онгоц түрээсэлсэн нь тээвэрлэлтийн асуудал дагуулсан. Үүн дээр анх төлөвлөснөөс олон тамирчин оролцох болсон нь зохион байгуулагчдыг багагүй тэвдүүлсэн юм.

Үүний улмаас зарим багийн арын албаныхан хэдэн өдөр хонох газаргүй зүдэрч, тамирчдын байрлаж буй усан онгоцноос тэмцээн болох автобусны хуваарь, тэмцээн болох газар зөрсний улмаас нэг бус тамирчид тэмцээнээсээ хоцорч, сурвалжлах сэтгүүлчдэд ч хүндрэл учруулсан.

Гэхдээ төсөв танах зорилгоор тамирчдын хотхонгүй, шинээр спортын ордон нэмж бариагүй боловч анх төлөвлөж байснаасаа бараг гурав дахин өссөн аж. 

Хэдийгээр том наадмыг дагалдах "зовлон" багадаагүй ч залуучууд гялалзсан тэмцээн болов. Нийт 54 дэлхийн дээд амжилт шинэчлэгдсэн бол залуучуудын 11 рекорд, тивийн 89 дээд амжилтыг тэд эвджээ.

Хятадын 13 настай усанд сэлэгч Юү Зиди, Тайландын 20 настай гүйгч Пурипол Бүүнсон нар Азийн наадмын үнэ цэнтэй тамирчнаар тодорсон. Юү Зидигийн багийн хамтрагч, 19 настай Жан Жан Шуо энэ наадамд долоон алтан медаль хүртсэн анхны усанд сэлэгч болов. Түүнчлэн 17 настай Японы авьяаслаг сэлэгч Шин Охаши 200 метрийн мэлхий сэлэлтэд дэлхийн рекорд тогтоосон юм. 

Сонирхуулахад дараагийн Азийн наадмыг Катарын Доха хотноо зохион байгуулна. Тодруулбал 2030 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 19-нийг дуустал Катарын хойгт үргэлжлэх аж.

ФОТО

зураг