Юнител группийн Ногоон төгөл төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна
2026 он ногоон байгууламжийн хомсдол, агаар, дуу чимээний бохирдол гээд байгаль орчинд үүсээд буй хурцадмал асуудлыг ихээхэн хөндсөн онцлог жил болон өрнөж буй. Олон улсын чуулга уулзалтаар ч уг асуудалд орон орны мэргэжилтэн төлөөлөгчид санал санаачилгаа хэлэлцэхдээ өрх бүр хашаандаа 5-10 мод, хувийн хэвшлийн байгууллагууд ойр орчимдоо 100-150 мод тарьж чадвал дээрх асуудалд бодитой хувь нэмэр оруулж чадахыг зөвлөсөн нь ч бий.
Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй тохиолдол цөөнгүй байдаг ч, модыг ургуулж арчлах хэсгийг анхаарахгүй үлдээх тохиолдол ч мөн байдаг. Чухамдаа модод хөрсөнд суусан цагаас хойших эмзэг нялх үеэсээ залуу мод болж бойжих хүртэл хамгийн багадаа 5 жилийн тасралтгүй арчилгаа шаарддаг болохыг мэдэх нь зүйтэй.
Тухайлбал, яг 5 жилийн өмнө Юнител групп Ногоон байгаасай хөтөлбөрийнхөө хүрээнд Ногоон төгөл бүтээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2022 онд анхны суулгацаа тарьсан энэ төсөл жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар, өдгөө 6 төрлийн 7000 гаруй залуу модтой төглүүд Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд бий болжээ.
Уг төсөл нь Юнител группийн ажилтнуудын сайн дурын оролцоонд үндэслэн хэрэгжиж ирсэн ба мэргэжлийн зааварчилгаа, арчилгааны зөвлөмжийн дор мод тарьж, бүтээж буй ногоон төглөө улам тэлж төгөлдөржүүлэхэд ажлын нэг өдрөө зориулдаг нь авууштай сайн жишиг юм. Энэ жилийн хувьд залуус 2 төрлийн 400 орчим модыг Юнител группийн шинэ агуулахын хүрээлэн буй орчинд суулгаж ногоон төглөө цогцлоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






