УИХ: Сургууль, цэцэрлэгүүдийн түрээсийн төлбөрийг ₮14.1 тэрбумаар бууруулсан саналыг дахин хэлэлцэхээр болов
14:29 2026/10/05
2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар зарим асуудлыг дахин хэлэлцэх санал гаргав.
Тэрбээр "Дэгийн тухай хуульд зааснаар төвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийн үеэр байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр чиглэл авч болно гэж заасан. Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яригдсан хоёр асуудлаар чиглэл авмаар байна.
Нэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжтэй холбоотой 47.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлэх санал унасан. Хоёрт Боловсролын яамны төсвийн түрээсийн төлбөртэй холбоотой санал дэмжигдээгүй. 14.1 тэрбум төгрөгийг бууруулах саналыг дахин байнгын хороон дээр ярихгүй бол болохгүй байгаа юм.
Боловсролын яамтай уулзаж судалгаа хийж үзлээ. Олон сургууль, цэцэрлэгийн түрээсийн зардал үүнд суусан. Хэрэв зардал нь төсвөөс хасагдчихвал хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс энэ хоёр саналыг байнгын хороо дээр дахин хэлэлцмээр байна" гэв.
Төсвийн байнгын хорооны даргын гаргасан асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэнээр Төсвийн байнгын хороо дээр хоёр асуудлаар дахин хуралдахаар болж байна. Төсвийн байнгын хороо хуралдаж дуусах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав.
14:05 2026/10/05
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
14:29 2026/10/05
2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар зарим асуудлыг дахин хэлэлцэх санал гаргав.
Тэрбээр "Дэгийн тухай хуульд зааснаар төвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийн үеэр байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр чиглэл авч болно гэж заасан. Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр яригдсан хоёр асуудлаар чиглэл авмаар байна.
Нэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжтэй холбоотой 47.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлэх санал унасан. Хоёрт Боловсролын яамны төсвийн түрээсийн төлбөртэй холбоотой санал дэмжигдээгүй. 14.1 тэрбум төгрөгийг бууруулах саналыг дахин байнгын хороон дээр ярихгүй бол болохгүй байгаа юм.
Боловсролын яамтай уулзаж судалгаа хийж үзлээ. Олон сургууль, цэцэрлэгийн түрээсийн зардал үүнд суусан. Хэрэв зардал нь төсвөөс хасагдчихвал хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс энэ хоёр саналыг байнгын хороо дээр дахин хэлэлцмээр байна" гэв.
Төсвийн байнгын хорооны даргын гаргасан асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэнээр Төсвийн байнгын хороо дээр хоёр асуудлаар дахин хуралдахаар болж байна. Төсвийн байнгын хороо хуралдаж дуусах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
