500 гаруй залуусыг нэг дор цуглуулсан “Хөрөнгө оруулагч иргэд” эвент амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийн боломжуудыг сурталчлах зорилготой “Хөрөнгө оруулагч иргэд” эвент 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус эвентэд өөрийн санхүүгээ хэрхэн зөв удирдах, хөрөнгөө өсгөх сонирхолтой 500 гаруй залуус нэг дор цугласан бөгөөд зочин илтгэгчид хувь хүний санхүүгийн төлөвлөгөөнөөс эхлээд технологийн шинэ боломжуудын талаар илтгэл тавьж, мэдлэг туршлагаа хуваалцжээ. Үүнд:

Хөрөнгийн зах зээл ба Хиймэл оюун ухаан: Тус эвентийн зохион байгуулагч Б.Пүрэв-Очир хөрөнгийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага болон хиймэл оюун ухааныг ашиглан өөрийн хөрөнгийг хэрхэн ухаалаг, эрсдэл багатайгаар өсгөх менежментийн боломжуудыг бодит туршлага дээрээ үндэслэн танилцууллаа.

зураг
 

Санхүүгийн төлөвлөлт ба суурь мэдлэг: Монголбанкны ахлах эдийн засагч Б.Баттуул хувь хүний санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн бодитой хийх, эдийн засгийн одоогийн орчинд эрсдэлээ хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн зөвлөгөө өгсөн.

Санхүүгийн өнцөг ба сэтгэлгээ: Илтгэгч Ё.Мөнхдэмбэрэл “Ухаалаг, тэнэг, муу” сэдэвт илтгэлээрээ иргэдийн санхүүгийн шийдвэр гаргалтад ажиглагддаг нийтлэг алдаа болон практик зан төлөвийн өнцгийг энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарласан.

Залуусын хувь хүний хөгжил болон ирээдүйн санхүүгийн боломжийг нээхэд чиглэсэн энэхүү арга хэмжээ нь оролцогчдод практик ач холбогдолтой мэдээлэл хүргэснээрээ илүү онцлог болж чадлаа.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.