Vitamin House Mongolia Монгол дахь дөрөв дэх салбараа амжилттай нээлээ
БНСУ болон Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Vitamin House Mongolia Монгол дахь дөрөв дэх салбараа Баянгол дүүргийн Имарт салбарт нээлээ.
Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр БНСУ-д TESU LLC (2021), Монгол Улсад Ачит Байгаль Мед ХХК (2022) үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
БНСУ-ын судалгаа, үйлдвэрлэлд суурилсан брэнд
Vitamin House брэндийн бүтээгдэхүүнүүд нь БНСУ-ын Nature Pure Korea Group-ийн судалгаа, хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд суурилсан брэнд юм. Тус групп нь өөрийн үйлдвэр болон судалгааны хүрээлэнтэй бөгөөд бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтээс үйлдвэрлэл хүртэлх үйл явцыг хэрэгжүүлдэг.
Vitamin House Mongolia нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, олон улсын шаардлага хангасан 60 гаруй нэр төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгодог.
Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон найрлагын ил тод байдлыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчимд авч, үйлдвэрлэлийн шатанд GMP, HACCP болон олон улсын чанарын шаардлагуудыг мөрддөг байна.
Бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн зөвлөгөөг нэг дор
Vitamin House Mongolia-ийн онцлог нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус, хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон зөв сонголт хийхэд мэргэжлийн эмчийн зөвлөгөө үйлчилгээг салбар бүрд хүргэдэг явдал юм.
Салбар бүрд мэргэжлийн эмч ажиллаж, хэрэглэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Smart Screen Check (SS Check) болон Квантын соронзон резонансын анализаторын үнэлгээ зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Тухайлбал, Smart Screen Check (SS Check) үйлчилгээгээр биеийн бүтэц, ерөнхий эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг үнэлэхээс гадна цусны даралт, зүрхний цохилт, цусан дахь сахар, холестерин, хүчилтөрөгчийн түвшин зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох боломжтой.
Харин Квантын соронзон резонансын анализатор нь гарын алганы мэдээлэлд суурилан биеийн эрхтэн тогтолцоо, эрдэс амин дэм, бичил элементүүд зэрэг 19–20 төрлийн үзүүлэлтийг урьдчилан сэргийлэх чиглэлээр үнэлэх боломжийг олгодог.
Ингэснээр хэрэглэгчид бүтээгдэхүүнээ сонгохоос өмнө өөрийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл авч, мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд үндэслэн сонголт хийх боломжтой.
Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж байна
Монгол дахь дөрөв дэх салбараа нээснээр Vitamin House Mongolia нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, Монгол Улсад нийт дөрвөн үндсэн салбартай болж байна.
Ийнхүү Vitamin House Mongolia нь БНСУ дахь нэг, Монгол Улс дахь дөрвөн салбар буюу нийт таван үндсэн салбартай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Vitamin House Mongolia салбарууд
- Салбар 1 — БЗД, Орчлон комплекс Баянзүрх дүүрэг, 6-р хороо, ХАА яамны замын урд талд, Орчлон комплекс, 2-р давхар, 204В тоот
- Салбар 2 — ХУД, Тара центр Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Вега Сити хотхон, Тара центр, 2-р давхар, В-219 тоот
- Салбар 3 — ХУД, City Palace Plaza Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг, 1-р буудал, City Palace Plaza, 3-р давхар, 310 тоот
- Салбар 4 — БГД, И-Март Баянгол Баянгол дүүрэг, 10-р хороолол, И-Март худалдааны төвийн 2-р давхар
Монгол дахь лавлах утас: 7272-9900
БНСУ дахь салбар:
БНСУ, Гванжу хот 광주광역시 광산구 산정동 937-2
Лавлах: 010-2357-0428
Цаашид Vitamin House Mongolia нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэлцлийг эрхэмлэн, шинжилгээ, эрүүл мэндийн үнэлгээ, мэргэжлийн эмчийн зөвлөгөө болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхээр ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
