Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийтэд танилцууллаа.
Тухайлбал хийдийн тэргүүн Их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж өнөөдөр өглөөний 04:00 цагаас эхлэн Батцагаан дуганд Их хөлгөний тэтгэн ариусгахуй буюу “Тэгчэн сожин” нэг өдрийн сахил хүртээв.
Бурхан багшийн их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиож, бүх нийтээр амарч тэмдэглэдэг.
Манай улс энэ өдрийг 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон бөгөөд 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан юм.
Энэ өдөр Сүхбаатарын талбайд "Будда фестиваль" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!