УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар Бага хурлын шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!