Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар хуурайшилт нэн их байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутаг, Завханы өмнөд, Увс, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завханы хойд, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

зураг