ФОТО: "International Awards 2026"-ын үеэр алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн бүтээлүүдээс толилуулна
"International awards 2026" тавдугаар сарын 15-нд Хүн театрт болохоор товлогдоод буйг зохион байгуулагчид нь өнөөдөр мэдэгдлээ.
Энэхүү арга хэмжээг "Мисс Монголиа холбоо", "Event masters", "First Foundation" зэрэг монгол, солонгосын баг хамтран зохион байгуулж байгаа юм.
"International wards 2026"-ын хөтөлбөрт
- "Мисс Монголиа 2026" наадмын тэргүүн титмийн эзэд тодруулах
- 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Азийн шилдэг 10 брэндийг шалгаруулж, шагнал гардуулах
- Хоёр удаагаа зохион байгуулагдаж буй "International model awards"-ын шилдгүүдийг тодруулах
- Олон улсын загварын шоу зэрэг томоохон арга хэмжээ багтаж байна.
М.Дорждэрэм: Монгол, Солонгос хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдэж байна
"Event masters" ХХК-ийн захирал М.Дорждэрэм "Азийн шилдэг брэндийн шагналыг гардан авахаар олон улсын томоохон компаниудын захирлууд Монголд ирэх учраас хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдэж байгаа.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

