Тээвэр хөгжлийн банкны 2026 оны I улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 4 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Тээвэр хөгжлийн банк 2026 оны I улирлын санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Тээвэр хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт хөрөнгө мөн хугацаанд 102 хувиар өсөж, 2.3 их наяд төгрөгт хүрчээ. Тайлант хугацаанд активын өгөөж болон зардлын үр ашгийг ханган ажилласны үр дүнд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.

Мөн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажилласан бөгөөд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 45.3 хувь, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт 18.8 хувьд хүрсэн буюу шалгуур үзүүлэлтийг 6.8 хувиар давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.

Түүнчлэн банк нь үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлага, харилцагчийн үйлчилгээний стандартыг тасралтгүй сайжруулсны үр дүнд үйлчилгээний хүртээмж, үр ашиг болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, харилцагч болон түншүүдийнхээ итгэлийг улам бэхжүүллээ.

зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.