“Солонгосын боловсролын EXPO – 2026” ₮2 ТЭРБУМЫН ТЭТГЭЛГИЙН САНТАЙГААР амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2026 оны 4 сарын 16
Сурталчилгаа

Монгол дахь Солонгосын боловсролын салбарын хамгийн том, нэр хүндтэй арга хэмжээ болох “Солонгосын боловсролын EXPO – 2026” нь 22 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, 2026 оны 03-р сарын 27–29-ний өдрүүдэд 6000 гаруй оюутан, сурагч, эцэг эхчүүдийг нэг дор цуглуулсан томоохон үйл явдал боллоо.

Энэхүү экспог Монгол–Солонгосын боловсролын хамтын ажиллагааг 22 жилийн турш тууштай хөгжүүлж ирсэн Эдүлайн ХХК зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь цар хүрээ, оролцогчдын чанар, олгогдсон боломжийн хэмжээгээрээ өмнөх жилүүдээсээ онцгой байв.

Энэ жилийн экспод БНСУ-ын боловсролын салбарын олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг 16 их сургууль албан ёсоор оролцож, Монгол оюутнуудад зориулсан бодит боломжуудыг танилцууллаа.

Үүнд: Korea University, Sungkyunkwan University, Chungbuk National University, Inha University, Catholic University of Korea, Yeungnam University, Kyung Hee University, Hanyang University (Seoul & ERICA), Hongik University, Silla University, Konkuk University, Gachon University, Ajou University, Chung-Ang University зэрэг нэр хүндтэй сургуулиуд багтсан юм.

Эдгээр сургуулиуд нь зөвхөн Солонгостоо төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгддэг, төгсөгчдийн ажил эрхлэлт, сургалтын чанар, судалгааны түвшнээрээ тэргүүлэгч байгууллагууд юм.

Энэ удаагийн экспогийн хамгийн онцлох үзүүлэлт нь:

  • Нийт 2,009,000,550₮-ийн тэтгэлгийн сан
  • 164 оюутанд 20–100% хүртэлх сургалтын тэтгэлэг
  • 504 оюутанд онгоцны тийз олгосон байна.

Эдгээр нь Эдүлайн компанийн түүхэнд төдийгүй Монгол дахь боловсролын арга хэмжээнүүдийн хүрээнд урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй, бодит хүртээмжтэй дэмжлэг болж байгаагаараа онцлог юм.

зураг
 

Эдүлайн ХХК нь сүүлийн 22 жилийн хугацаанд 15,000 гаруй оюутныг Солонгост амжилттай суралцахад нь дэмжиж, боловсролоор дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн туршлагатай.

Энэ жилийн амжилтад үндэслэн Эдүлайн ХХК нь 2027 онд илүү өргөн хүрээтэй, илүү өндөр тэтгэлгийн сантай экспог зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үйл ажиллагааны бичлэгийг үзэх:


Холбоо барих мэдээлэл:


Төв салбар:

Хаяг: Улаанбаатар хот, Урт цагааны зүүн талд, Дельта төв, 3 давхар
Холбогдох утас:  7011-0503, 9904-3343

Сөүл салбар:

Хаяг: Сөүл хот, Монгол Таун, Goodmorning City худалдааны төвийн 14 давхарт, 1403 тоот
Холбогдох утас: 010-8185-8063, 010-8185-8060

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.