3х3: Монголын эрэгтэй, эмэгтэй баг ДАШТ-ий хэсгийн шатанд АНУ-тай өрсөлдөнө
3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Польшийн Варшав хотод зургаадугаар сарын 1-нээс 7-ныг дуустал болох юм.
Хамгийн анх 2012 онд Грекийн Афин хотод зохион байгуулагдсан тус тэмцээн өнгөрсөн жил Улаанбаатар хотод болоход манай эмэгтэй 3х3 баг мөнгөн медаль хүртсэн түүхтэй.
Тэгвэл ДАШТ-д оролцох сүүлийн эрхийн тэмцээн саяхан өндөрлөснөөр хэсгийн шатанд өрсөлдөх багуудыг зарлалаа. Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг урьдын адил дөрвөн хэсэгт таван баг хуваагджээ.
Сонирхуулахад Монголын эрэгтэй баг ДАШТ-д зургаа дахиа оролцоно. Тэд 2018 онд анх удаа ороод наймдугаар байранд орсон нь дээд амжилт нь билээ. Харин эмэгтэй баг тав дахь удаагаа дэлхийн дэвжээнд хүч үзнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

