Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ
Нэр бүхий компанийн хүний нөөцийн ажилтнаас мэдээлэл алдагдаж тухайн ажилтнуудын дансаар банк бус санхүүгийн байгууллага болон банкнаас зээл авсан зөрчил илэрсэн талаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос мэдээллээ.
Иймд компаниудын хувийн мэдээллийг хадгалж байгаа тэр тусмаа хүний нөөцийн ажилтнууд мэдээллийг нууцлалтай, хадгалах, хамгаалахад компани дотоод дүрэм журмыг батлахад анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Үгүй бол цахим залилангийн нөхцөл бүрдэж байна гэдгийг ХЭҮК-оос онцоллоо.
Тухайн хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнуудынхаа мэдээллийг хадгалсан зөөврийн компьютерыг гэртээ аваачсаны улмаас гэр бүлийн гишүүн нь хүний хувийн мэдээллийг олж авч банкны дансыг хуурамчаар нээж иргэдэд хохирол учруулсан байна.
Хувийн мэдээлэл нь зөвхөн цахимд байршуулснаар алдагддаг юм биш. Цаасан болон цахим төхөөрөмжүүдэд хадгалагдаж байгаа мэдээллийг хамгаалах нь мэдээллийг хадгалж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийн чухал үүрэг юм гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

