ТАНИЛЦ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт боллоо.
Өнгөрөгч Баасан гарагт санал хураалтаар шийдэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авснаар өнөөдөр шийдэгдсэн нь энэ юм.
Хуульчлах боломжгүй ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татдаг болох асуудлыг уг хуулийн өөрчлөлтөд тусгасан нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа. Тэр хэрээр хууль санаачлагч Ерөнхийлөгч ч хуулиа батлуулахаар улайран зүтгэсэн. Эцэст нь төрийн тэргүүн зүтгүүлсэн хуулиа хэлэлцүүлэхээр болов.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон 101 гишүүний хэн нь Ерөнхийлөгчийн талд хэн нь эсрэг зогссон бэ гэдгийг санал хураалтаас харж болохоор байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
