Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаан товлогдож, Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхлэх гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан. 

Ийнхүү Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэхийг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхлэхэд бэлэн болоод байна. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл сая хуралдаад МАН, АН-ын бүлгүүд, ХҮН намын зөвлөлийг 16:00 цагт, Төрийн байгуулалтын байнгын хороог 18:00 цагт, чуулганы нэгдсэн хуралдааныг 20:00 цагт товложээ.