Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.4 дахин өссөн нь гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 10.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гэмт хэргийн тоо өсөхөд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.4 дахин, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт 2 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ оны эхний хоёр сард гэмт хэргийн улмаас 194.6 тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс 25.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 1.1 мянга, хүүхэд оролцсон гэмт хэрэг 255 байна. Мөн авлигын гэмт хэрэг 99 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
