Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
10:06 2026/03/16
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн "халуухан хавар" ийнхүү эхэллээ.
Сураг алдраад байсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нар дараалан хэвлэлд ярилцлага өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх гэж байгаа зэрэг нь улс төрийн үйл явдал ширүүн өрнөхийг илтгэж буй.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
