Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа "Алдар" спорт хорооноос төрсөн анхны эмэгтэй хурандаа болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 26 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Цахим хаягнаас авав

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан "Алдар" спорт хорооны тамирчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ.

Хийн гар бууны 10 болон 25 метрийн дасгалд цэц сорьдог О.Гүндэгмаа нь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хувийн болон багийн төрөлд хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн юм.

Олимпоос медаль зүүснийх нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн бол 2016 оны гуравдугаар сарын 18-нд дэд хурандаа болж байжээ.

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль (ҮБТДС)-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэсэн аж. 

Тэрбээр 1998 оноос Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны Их спортын техник хэрэгслийн албаны даргаар ажиллаж буй.

Сонирхуулахад "Алдар" спорт хорооны үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажилладаг Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч болжээ.