Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага өмнөх оноос ХОЁР ДАХИН өсжээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 16 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 37 хувиар буурч, Нийгмийн даатгалын сангийн орлого 17.8 хувиар өсжээ. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 275.1 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 380.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 37 хувиар, зардал 27.5 хувиар тус тус буурчээ. ЭМД-т давхардаагүй тоогоор 3.1 сая хүн даатгуулсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

Нийгмийн даатгалын сангийн хувьд орлого өссөн ч зарлагын өсөлт өндөр байна. 

Тодруулбал сангийн орлого энэ оны эхний хоёр сард 1.2 их наяд төгрөг болж өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 18.5 хувиар, Тэтгэмжийн сангийн даатгалын орлого 23 хувиар өссөн голлох нөлөөг үзүүлжээ.

Харин зарлага нь 1.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 13.7 хувиар, Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.1 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.