Б.Чойжилсүрэн: Өөрийн хүсэлтээр Эрчим хүчний сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгчээ.
Өргөдлөө өг гэж ямар нэгэн байдлаар шахалт үзүүлсэн эсэх болон учир шалтгааных нь талаар түүнээс сэтгүүлчид тодрууллаа.
Сайд Б.Чойжилсүрэн "Ямар нэгэн шахалт байхгүй. Би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн.
Гурван жил хагасын хугацаанд Эрчим хүчний сайдаар ажиллалаа. Салбарт ямар асуудал хүндрэл байгааг дэлгэрэнгүй ярьж, ямар арга хэмжээг хэрэгжүүлснээ танилцуулна. Би өөрийгөө сайн эсвэл муу ажилласан гэж дүгнэх нь ёс зүйгүй. Цаг үе бүр өөрийн гэсэн сорилттой байдаг. Ямар байдалтай салбар хүлээж аваад ямар хэмжээнд хүргэснээ ойрын хугацаанд тоо баримттайгаар танилцуулна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
