Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын VI хуралдааныг 2025 оны зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү хуралдаан нь “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг хамтын ажиллагааны механизм билээ.
Тус хуралдаанд монгол талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа, хятадын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Элчин зөвлөх Сун Хунлянь нар ахлан оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллага, боомтын захиргаа, усны газар, ойн газар, орон нутгийн төлөөлөл багтаж, Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулдаг олон асуудлаар санал солилцлоо.
Хилийн хамтарсан комиссын хуралдаанаар дараах асуудлын хүрээнд санал солилцож, нэгдсэн тохиролцоонд хүрэв.
Үүнд:
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын VII хуралдааныг 2026 онд хятадын талд зохион байгуулахаар Талууд тохиролцов гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!