УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлаар хуралдаж байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон шинээр томилогдох гэж буй Г.Занданшатар нарыг бүлгийн хуралдаа орж байгаа агшныг ийнхүү буулгажээ.
Өнөөдрөөс долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламентаар хэлэлцээд Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан. Харин дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өчигдөр МАН-ын Бага хурлаас тодруулсан бөгөөд түүний нэрийг өнөөдөр Ерөнхийлөгч УИХ-д оруулсан билээ.
Ийнхүү МАН-ын бүлэг хуучин, шинэ Ерөнхий сайдуудтайгаа хуралдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!