Уншиж байна ...

О.Цогтгэрэл: АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг Пүрэв гараг хүртэл хойшлуулах санал гаргаад, хариу хүлээж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаад намын бүлгүүдийг 16:00 цагт, Төрийн байгуулалтын байнгын хороог 18:00 цагт, нэгдсэн чуулганыг 20:00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээр товлосон.

Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан бол АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг Пүрэв гараг хүртэл хойшлуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр бүлгийн хурал, байнгын хороо хуралдаад үүний дараа нэгдсэн чуулган хуралдвал шөнийн 00:00 цаг өнгөрөөд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр рүү орно.

Ерөнхий сайдыг томилох шийдвэрийг бүх нийтийн амралтын өдөр гаргавал хуулийн зөрчил үүсгэх магадлалтай тул Пүрэв гарагт хуралдах саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд гаргаад, хариу хүлээж байна" гэв.