Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байгааг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6%, зүүн бүс 20.8%, төвийн бүс 29.4%, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байгаа юм.

2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд нийт 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 142, адуу 15.1 мянга, үхэр 19.1 мянга, хонь 71.2 мянга, ямаа 81.1 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлжээ.

Энэ онд 372.7 мянга га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлэн, хаврын тариалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргасан гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.