Дэлхийн хамгийн баян хүнийг төрүүлж, өсгөсөн ээжийн тухай ном хэвлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Өнөө цагийн дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүн Илон Маскийн ээж Мэй Маск өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, хүчирхийлэл дундаас зориглон амьдарсан эрээн бараан амьдралын нугачаа, бэрхшээл дунд 3 үр хүүхдээ өсгөсөн арга барил, 69 насандаа амьдралынхаа хамгийн оргил үе дээрээ явж буй эмэгтэй хэмээн дэлхий дахинд алдаршин шуугиан дэгдээсэн тэрээр амьдралынхаа туршлага, ажил мэргэжлийнхээ талаар илэн далангүй хуваалцсан “ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ЭМЭГТЭЙ” номоо Монгол хэл дээр хэвлүүлэн уншигчдадаа хүргэлээ.

Уг бүтээлийг Монгол хэлнээ анагаах ухааны доктор Д.Одонтуяа, Д.Энхбаатар, Д.Шинэчимэг нар орчуулж, З.Сувд редактораар ажиллан Юнайтед бизнес ривью хэвлэлийн газар эрхлэн гаргажээ. 

Зохиогч “адал явдал дүүрэн амьдрахад бэлэн байгаарай. Учир нь та өрнөж буй бүх зүйлийг хянах боломжгүй шүү. Хэдэн настай байхаас үл хамааран сэтгэл хангалуун, эрүүл саруул, жаргалтай амьдрах үндэс бол ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ байх шүү” хэмээгээд өөрийн номоо Монгол уншигчдын гарт хүрч байгаад туйлын баяртай байна хэмээн өөрийн цахим хуудсаараа нийтэлсэн байна. 

Дэлхийн 34 орны хэлэнд орчуулагдаж, 2 сая гаруй хувь борлогдоод байгаа ном Монголд хэвлэгдсэн даруйдаа Интерном номын дэлгүүрийн хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг 4 долоо хоног тэргүүлж байна. Уг номыг уншихыг хүсвэл Интерном, Альфа цэцэг номын дэлгүүр, Азхур, УИД-ийн Мажестик номын дэлгүүрүүдийн бүх салбаруудаар мөн онлайнаар захиалан унших боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.