УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг үргэлжлүүлэхээр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яллагдагч Д.Амарбаясгалан болон түүний өмгөөлөгч нараас яллагдагчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас Д.Амарбаясгаланд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой хугацаанд өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан ба хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаар яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн