Монголын Эрсдэлийн Форум 15 жил – Эрсдэлийн баатрууд
Монголын Эрсдэлийн Форум энэ удаа 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд эрсдэлийн удирдлага, санхүү, макро эдийн засаг, даатгалын салбарын бодлого боловсруулагчид болон олон улсын 10 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүд оролцож, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд тулгарч буй эрсдэлүүдийг хэлэлцэн, шилдэг туршлага, бодлогын шийдлүүдийг хуваалцлаа.
"ЭРСДЭЛИЙН БААТАР" ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО
Олон нийтэд болзошгүй эрсдэлийг таниулах, урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж, амжилттай олон аянуудыг хэрэгжүүлэн, 2025 онд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт 5885 иргэнд 64,651,150,440 төгрөгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан тул “ЭРСДЭЛИЙН БААТАР”-аар Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны мэдээлэл, нөлөөллийн тасгийн ахлах мэргэжилтэн Нямцэвээний Ууганхүү шалгарч, 20,000,000 төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
Түүнчлэн эрсдэлийн менежментийг амжилттай хэрэгжүүлж, ажилтан бүрийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө бодитой алхмуудыг тууштай хийж ирсэн үлгэр жишээ байгууллага хэмээн үнэлэгдэж “ЭРСДЭЛИЙН БААТАР байгууллага”-аар Бласт ХХК болон Трансвест Монголиа ХХК шалгарлаа.
Монголын даатгалын зах зээлийн холбооноос SPECIAL RECOGNITION AWARD-ийг даатгалын брокерийн GENESIS RISK MANAGERS компанийн гүйцэтгэх захирал Rahul Aggarwal-д гардууллаа.
ФОРУМЫН ГОЛ МЕССЕЖҮҮД
- "Даатгал бол зарлага биш": Даатгалыг зарлага гэж бус, гэр бүл болон бизнесийн хамгаалалтын сан гэж ойлгох шаардлагатай.
- Эрсдэлийн удирдлага: Эрсдэл гэдэг нь "Хэр их хохирол вэ? Хэр олон удаа тохиолдох вэ?" гэсэн хоёрхон хувьсагчаар тодорхойлогддог. Дэлхийн тодорхойгүй байдлын индекс 2025 онд дээд цэгтээ хүрсэн өнөөдрийн нөхцөлд эрсдэлийг хурдан илрүүлж, шийддэг байгууллагууд л тэргүүлнэ.
- Залилантай тэмцэх нь зах зээлийг хөгжүүлнэ: Нөхөн төлбөрийн залилан нь эцэстээ хэрэглэгчийн хураамжийг нэмэгдүүлж, бодит хохирогчийг хохироодог нийгмийн асуудал гэдгийг форумд онцоллоо.
- Дэлхийн туршлага-Монголын боломж: Камбожид зээлдэгчид зээлтэйгээ хамт даатгал авдаг болж, Казахстанд иргэд өндөр насандаа өөрийн хуримтлалдаа тулгуурлан амьдардаг болжээ. Монголд ч мөн адил Мандал Лайф даатгал компани зээлдэгчийн амь насны даатгалын бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэн, иргэдэд ирээдүйгээ хамгаалах шинэ боломжийг нээн ажиллаж байна.
"Би маргааш байхгүй бол миний гэр бүл яах билээ?"
Энэ асуултын хариулт бол амьдралын даатгал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
