ФОТО: Орон сууц захиалаад хохирсон иргэдийн эрхийг хамгаалж, залилагчдад хариуцлага тооцохыг шаардлаа
Шинээр баригдаж буй орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд өнөөдөр нэгдэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд жагсаал зохион байгууллаа.
Залилуулсан иргэдийн дийлэнх нь 100 хувь төлбөрөө төлсөн бөгөөд одоо түрээсийн байранд амьдарч нэмэлт олон сая төгрөгийн зардал гаргасаар байгаа юм. Шүүхээс хохирол барагдуулах шийдвэр гардаг ч залилагч этгээд өөрийн нэр дээрх хөрөнгөгүй, баригдаж буй барилга нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд шилжсэн зэрэг асуудлаас шалтгаалж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүйд хүрч байна.
Иймд иргэд эрх ашгийг нь хамгаалж хохирол барагдуулах процессыг түргэтгэхэд төр анхаарч өгөхийг хүсэж, залилагчдад хариуцлага тооцохыг шаардацгаалаа. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулж, энэ төрлийн гэмт хэрэг тооцох хариуцлагыг чангатгахыг уриалав.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
