Приус Центрийн “УР ЧАДВАР 2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа
Сүлжээ авто засварын төв ПРИУС ЦЕНТР-ээс инженер, механикуудынхаа ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг УР ЧАДВАР 2026 тэмцээний сүүлийн шат 2026 оны 4 сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. 3 үе шаттай тус тэмцээнээс 30 механик шигшигдэж, сүүлийн даалгавраа гүйцэтгэснээр шилдэг 12 механик, 3 инженер гадаадад аялах эрх, үнэ бүхий зүйлсээр шагнагдлаа.
УР ЧАДВАР 2026 тэмцээний шилдгүүд:
- Зурагт салбарын инженер Р. Элдэв-Очир
- Энхтайван салбарын инженер Б. Ган-Эрдэнэ
- Таваншар салбарын ахлах инженер О. Эрхэмбаяр
- Зурагт салбарын механик Г. Бат
- Зурагт салбарын механик М. Сугар
- Таван шар салбарын ахлах механик Э. Эрдэнэбаатар
- Яармаг салбарын ахлах механик Б. Мөнгөншагай
- Амгалан салбарын механик Б. Дашням
- Таван шар салбарын ахлах механик Т. Ариунболд
- Энхтайван салбарын механик А. Төгөлдөр
- Таван шар салбарын механик Ч. Баянбат
- Яармаг салбарын механик Н. Цэрэнпунцаг
- Төв салбарын механик Б. Энхбаяр
- Энхтайван салбарын механик Д. Цэнд-Аюуш
- Төв салбарын ахлах механик Н. Бүтэнбаяр
ISO9001:2015, ISO45001:2018 Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн Приус Центр нь хэрэглэгчдэдээ тав тухтай орчинд чанартай үйлчилгээ үзүүлэхээр жилээс жилд хамт олныхоо ур чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийсээр байна.
Приус Центрийн нийт гишүүд, хэрэглэгч, харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Бүрэн Итгэл – Бидний Туршлага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


