“УБТЗ” ХНН: Өнгөрсөн есдүгээр сараас хойш БНХАУ-аас 367.2 мянган тонн коксожсон хөх нүүрс хүлээн авч, тээвэрлэж дуусав
Өнгөрсөн оны намраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксожсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Уг коксожсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН хүлээсэн юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны 9 дүгээр сарын 20-ноос 2026 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэл нийтдээ 162 галт тэрэг буюу 7,860 вагон 367.2 мянган тонн коксожсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч шуурхай тээвэрлэх ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгалаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ДЦС-уудын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийгмийн хариуцлагатай ачааг 24 цагийн турш тасралтгүй шуурхай тээвэрлэдэг юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
