ФОТО: Улсын аварга Г.Эрхэмбаяр, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ нар ГАВЬЯАТ ТАМИРЧИН, харцага Т.Баасанхүү АЛТАН ГАДАС одонгоор шагнуулав
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын ес дэх аварга Гунаажавын Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээв. Г.Эрхэмбаяр нь 2003 онд тав давж улсын начин, 2011 онд ес давж үзүүрлэн улсын арслан, 2013 онд ес давж түрүүлээд улсын аварга цолтон болж байсан юм.
Тэрбээр төрийн наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэснээс гадна долоон удаа шөвгөрсөн амжилттай.
Түүнчлэн холимог тулаанч Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо. Боксын үндэсний шигшээ багт данстай явсан энэ эрхэм кикбоксын спортын мастер, каратэгийн хар бүстэй нэгэн юм. Холимог тулаанаар 19 ялж, 11 хожигдсон үзүүлэлттэй. Тэрбээр Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа явуулдаг "Road FC" холбоонд бүртгэлтэй тулаанч.
Мөн улсын харцага Төрөөгийн Баасанхүүд Алтан гадас одон хүртээв.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
