Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр хүлээлгэн өглөө
Мэргэжлийн боксын ертөнцөд улсынхаа нэрийг гаргаж яваа Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр өрөө байр хүлээлгэн өгчээ.
Сонирхогчдын боксоор Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс хүрэл медаль, Азийн наадмын аварга болж, олимпын наадамд шагналт байр эзэлж байсан Э.Цэндбаатар өдгөө мэргэжлийн боксын 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялаад буй.
Хамгийн сүүлд тэр өнгөрсөн тавдугаар сарын 1-нд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Кобиа Бредитэй тулалдаж ялсан юм.
Түүнчлэн өнгөрсөн оны хоёрдугаар сард Улаанбаатар хотноо Мексикийн боксчин Педро Берналыг буулган авснаар WBA холбооны Төв азийн аварга болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

