Элчин сайд Д.Булган Италийн Ерөнхийлөгч Сэржо Маттарэллад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллад Итгэмжлэх жуух бичгээ өчигдөр (2026.07.06) өргөн барив.

Элчин сайд Д.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Сэржо Маттарэллад уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад 2025 оны арванхоёрдугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Италийн харилцааны түвшнийг ахиулж, стратегийн түншлэлд хүргэсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.

зураг
 
Бүгд Найрамдах Итали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Монгол Улс Бүгд Найрамдах Итали Улсыг өөрийн гуравдагч хөрш, Европын Холбоон дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд Итали Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, бүх чиглэлд хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Элчин сайдад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай 1970 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

зураг
 
Бүгд Найрамдах Итали Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

 

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам