Камертон хамтлагийн ахлагч Д.Болд, гишүүн Л.Ган-Эрдэнэ нарыг ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цолоор шагналаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Ерөнхийлөгчийн долоодугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Камертон хамтлагийн ахлагч, B Production ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болдыг Гавьяат жүжигчин цолоор, 

Камертон хамтлагийн гишүүн, дуучин, Хос дэлхий ХХК-ийн захирал Лхамжавын Ган-Эрдэнийг Гавьяат жүжигчин цолоор тус тус шагналаа.