Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 онгоцны түлш замд явж байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

1. 2026 оны 08 дугаар сард ОХУ-аас 643 вагон АИ-92, 16 вагон АИ-95, 1,589 вагон дизелийн түлш нийт 2,248 вагон хүлээн авсан.
2. Эрээн өртөөнд 50 вагон АИ-92 байна.
3. Өнөөдрийн байдлаар замын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 339 цистерн вагон байна. Үүнээс 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 онгоцны түлш байна. 231 вагоныг буулгалтын өртөөнд хүргэсэн бөгөөд 98 вагон замд явж байна.

4. Нийт өртөөдөд ирсэн 231 вагоноос 102 вагон бууж үлдэх 129 вагоноос гааль хийх 7 вагон, нэмж ирсэн 7 вагон, фронт хүлээх 61 вагон, савгүй 5 вагон, дээж хүлээх 4 вагон, хаяг солих 16 вагон, х/авах замгүй-3 сэлгээ хийх 17 вагон, Баянтүмэнд 9 вагон зогсож байгаа юм байна. 

зураг
 
ЦУОШГ