Л.Эрдэнэсувд: Хүй долоон худаг руу Улаанбаатар зочид буудлын зүүн, Цэнгэлдэхийн баруун зогсоолоос автобус явна

Д.Янжиндулам, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцууллаа.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд "Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ. Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус  Улаанбаатар зочид буудлын зүүн талын болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсоно.

Хотын дотор буюу долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ: 1, БЭ: 2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл Сити зогсоолд бусад бүх чиглэлийн автобус зогсох тул богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжтой.

Хүй долоон худаг чиглэлд Авто зогсоол болон Давааны зөрлөгөөс богино эргэлтийн автобус явна. Дээр дурдсан бүх чиглэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ" гэж мэдээллээ.

зураг