Наадмаар Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус зургаан чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх маршрутыг гаргажээ.

Тодруулбал долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу автобус явна.

зураг
 

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас жил бүрийн наадмаар нийтийн тээврийн автобусаар иргэдийг үнэгүй зорчуулах зохицуулалттай байна.