Өнөөдөр 07:00 цагт зарагдаж эхэлсэн наадмын тасалбар 4-6 минутад дууслаа
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр 07:00 цагт enaadam.mn сайтаар худалдаалахыг өчигдөр зохион байгуулах хорооноос нь мэдэгдсэн.
Иргэд өнөө өглөө цаг 07:00 болохтой зэрэгцэн дээрх сайтад нэвтэрч тасалбараа авах гэтэл ихэнх суудал түгжигдсэн, зарагдсан гэх төлөвүүдтэй харагдаж, зарим нь суудлаа сонгоод төлбөрөө хийх гэтэл амжилтгүй болсон зэргээр санал гомдлоо олон нийтийн сүлжээнд бичсээр байна.
Уг нь долоодугаар сарын 11, 12-ны нээлт, хаалтын тасалбарыг 150 мянган төгрөгөөр худалдах байсан бөгөөд нэг хүн хамгийн ихдээ хоёр тасалбар авах боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Мөн системийн ачааллыг тэнцвэржүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилгоор 30-60 секунд тутамд суудлын мэдээллийг шинэчлэн харуулна гэж байв. Гэвч үндсэндээ тасалбарууд 4-6 минутын дотор бүрэн зарагдаж дууссан байсныг иргэд бичжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь 12,500 хүний суудалтай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

