"Баяр наадмын хүндэт индрийн суудлыг дарга нарт урилгаар ашиглуулахгүй, тасалбараар худалдаална"

А.Ням-Өлзий, iKon.mn
15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан энэ сарын 16-ны өдөр болжээ. 

Тус хуралдаанаар бөхчүүд допинг хэрэглэсэн эсэхийг шуурхай илрүүлдэг болох, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт индрийн суудлыг төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхэнд урилгаар ашиглуулахгүй байх тухай асуудлыг хөнджээ.

Энэ талаар тус хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр "Бөхийн хувьд допингийн асуудал дахин гаргахгүй байх бүхий л боломжийг эрэлхийл. Допинг илрүүлдэг лабораторийн тоног төхөөрөмж гагцхүү энд байх ёстой. Монголд байхгүй учир шинжилгээний дээжээ гадагшаа явуулаад хоёр долоо хоногийн дараа хариу нь ирдэг. Тэгээд л асуудал үүсдэг. Ерөнхийлөгчийн зарлигаас гадна  бай шагнал, алдар цол нь байхгүй болдог. Иргэд ч бухимддаг. Тиймээс үр дүн нь газар дээрээ гардаг байх ёстой. 

Энэ жил баяр наадмын тасалбар 100 хувь зарагдана. УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт элдэв зөвшөөрлийг л өгдөг л юм байгаа биз. Ямар ч байсан билет 100 хувь зарагдана" гэсэн байна.