Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Ерөнхийлөгчийн долоодугаар сарын 7-ны өдрийн 91 дүгээр зарлигаар хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөж, үйлдвэр ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий ламын гэгээний жижиг улаан үйлдвэрийг бий болгож, ноос сүүний чиглэлээр дагнан үржүүлж, тэмээний сүүг хүн амын хоол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон эмчилгээ сувилгааны зориулалтаар уламжлал шинэчлэлийг хослуулан техник технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Цэдэнгийн Шинэнд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ.