Тоглолтыг амьд хөгжмийн соёлыг дэмжигч “Baga Toirog Channel”-ийн залуустай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ үдэш хамтлаг
бүрэн бүрэлдэхүүнээрээ 35 гаруй дууг эгшиглүүлэхээр зэхжээ.
Шинэ цомгийн дуунуудаас гадна бидний сонсох дуртай хуучны шилдэг бүтээлүүд ч энэ үдэш дуулагдана. Түүнчлэн Харангын Лхагвасүрэн, Хар Сарнай хамтлагийн Амараа, Оюунбилэг, Минжинсор, Баярцэцэг, Тэнүүн, Бямбаа болон Татар, Acapella хамтлаг гээд рок поп урлагийн сор болсон уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах нь.